1. Ерөнхий заалт
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь манай дэлгүүрээс санал болгож буй гоо сайхны бүтээгдэхүүн, захиалгын бусад бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотойгоор хэрэглэгч болон дэлгүүрийн хооронд үүсэх харилцааг зохицуулна.
Манай дэлгүүр нь 2018 оноос хойш гоо сайхны бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байна.
2. Бүтээгдэхүүний мэдээлэл
- Манай дэлгүүрт зарагдаж буй бүтээгдэхүүнүүд нь албан ёсны эх үүсвэртэй.
- Бүтээгдэхүүний тайлбар, зураг нь бодит байдалтай ойролцоо байхыг хичээдэг боловч дэлгэцийн тохиргооноос шалтгаалж бага зэрэг зөрүүтэй харагдаж болно.
3. Захиалга, төлбөр
- Захиалга баталгаажсаны дараа төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд хүргэлт хийгдэнэ.
* Солонгосоос захиалсан бараа 14-20 хоногт монголд бууна. Каргоны төлбөрийн мэдээлэлийг өөрийн захиалсан барааны цэсрүү орж шалгаж төлнө
- Төлбөрийн хэлбэр: онлайн qpay
4. Хүргэлт
- Хүргэлтийн хугацаа, төлбөр нь байршлаас хамаарч өөр өөр байна.
- Хүргэлтийн явцад үүссэн хойшлолтыг бид урьдчилан мэдэгдэхийг хичээнэ.
Байршил, овор хэмжээнээс шалтгаалж төлбөр нэмэгдэнэ
5. Буцаалт, солилцоо
- Ариун цэврийн бүтээгдэхүүн
- хэрэглэсэн
- онгойлгосон
- сав баглаа боодол гэмтсэн
бүтээгдэхүүнийг буцаах, солих боломжгүй.
- Хэрэв үйлдвэрээсээ эвдэрсэн, буруу бүтээгдэхүүн ирсэн бол 24–48 цагийн дотор бидэнд мэдэгдэнэ.
6. Хариуцлага
- Хэрэглэгч бүтээгдэхүүнийг зааврын дагуу хэрэглэх үүрэгтэй.
- Арьсны харшил, хувь хүний онцлогоос үүссэн асуудалд дэлгүүр хариуцлага хүлээхгүй.

